Цагдаа нар хайж  байсан оргодол болон  хулгайчийг барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-20 10:24:43

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Улс орон даяар эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг цагдаагийнхан өчигдөр баривчилсан байна.

Төв аймгийн Баянчандмань сумын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах нийслэлийн  Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байсан оргодол П-г саатуулсан аж. Түүнийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтсийнхэн шуурхай ажиллаж баривчлан авчирчээ.  Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-ийн уурхай дээр байрлах төмөр агуулахаас  иргэн Л бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200 литр түлш, 200 литр бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байхад нь илрүүлэн барив.  Тэднийг цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ