Хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг маргааш болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна.
Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу энэ сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус болно. Өглөө 9.00-17.00 цагийн хооронд МӨХ-ны хуульч, өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй зөвлөлгөө өгөх юм.
Ж.Батсайхан