Ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-19 21:54:50

 

Дундговь/МОНЦАМЭ/ Аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд 2017 онд хэрэгжүүлж ажиллах зорилго зорилтоо тодорхойлов

Дундговь аймгийн эрүүл мэндийн газрын хувьд ЭМЯ- наас хийсэн хяналт шинжилгээ үнэлгээгээр улсын хэмжээнд дөрөвдүгээр байрт жагссан амжилтаар 2016 оныг үдсэн. Аймгийн эрүүл мэндийн салбарын эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанар аймгуудын дундажаас илүү, хүүхдийн эндэгдэл улсын дундажаас бага, эхийн эндэгдэлгүй, нийт эмнэлэг өр авлагагүй ажилласан зэрэг үзүүлэлтээр ийнхүү үнэлэгдсэн юм..

2017 оныг улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгосон мөн аймгийн Эрүүл мэндийн салбарт “Эмч, эмнэлэгийн ажилтны ёс зүй хариуцлагыг дээшлүүлж, эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэн бүрт чанартай хүргэе” зорилт дэвшүүлсэн.

Энэ хүрээнд эрүүл мэндийн байгууллагын бүх шатанд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, хүний нөөц, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадвар, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулан эмнэлгийн тусламж үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхэд гол анхаарлаа хандуулж ажиллахаар боллоо.

2016 оны ажлаараа  аймгийн  Нэгдсэн эмнэлэг болон Адаацаг, Өндөршил, Сайхан-овоо сумын Эрүүл мэндийн төв салбартаа тэргүүлж Эрүүл мэндийн газрын хүндэт өргөмжлөлийг гардан авав.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ