Цолгүй бөхчүүдийн барилдаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 96 жилийн ой "Монгол цэргийн өдөр"-т зориулсан аймгийн Засаг даргын нэрэмжит төрийн албаны цолгүй 96 бөхийн барилдаан аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд боллоо.
Хүчит 96 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын бөх н.Батзаяа түрүүлж, Онцгой байдлын газрын н.Мөнх-очир үзүүрлэж, Тагнуулын Ерөнхий газрын Баянхонгор аймаг дахь хэлтсийн бөх н.Баасандорж шөвөгт үлдлээ.
Төрийн албанд ажилдаг цолгүй бөхчүүд барилддагаараа онцлог тус барилдаан нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдахаар болсон байна.
Б.Мөнхзул