Хайрын бэлгэдэл хун шувуу нуурандаа ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-17 10:08:52

Ховд нутагт хавар ирж хайрын элч хун шувуу гүн цэнхэр нуурандаа цэнгэж буйг гэрэл зурагчид дурандаа буулгаж,цахимд ертөнцөөр мэдээлжээ.

Хар усан нуур, далай нуурыг холбосон Юмын хоолой, Ховд аймгийн Дөргөн сумын урд Далай нуурын хоолойн хөлддөггүй хэсэгт хун өвөлждөг. Хун шувууг Дэлхийн байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд ”анхааралд өртөхөөргүй”, Монголд “ховордож  болзошгүй” зүйл, Ховд аймагт” ховордож болзошгүй” зүйл” гэж онцлон тэмдэглэсэн байдаг.

Ховд аймгийн хувьд хунгийн тархацад сөрөг нөлөөлөх гол хүчин зүйл нь амьдрах орчны доройтол болдог. Хавар, намрын нүүдлийн үед орогнон бүгэх боломжтой арал, булан тохойг мал, хүн эзэлдэг нь ийм нөлөөг үүсгэдэг байна.Түүнчлэн Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаа ч дам нөлөөлөл үзүүлдэг тухай мэргэжилтнүүд бичсэн байдаг.

Засгийн газрын 2012 оны долдугаар   тогтоолын хавсралтад ховор амьтнаар хун шувуу бүртгэгдсэн бөгөөд Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг тусгай конвенцид Хар Ус нуурын орчим хамрагдсан.

ТиймээсХар ус нуурын байгалийн цогцолборт газрын шувуу хамгааллын менежментийг сайжруулах,амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн сурталчилгааны ажил зохион байгуулах, тархац нөөц, биологи,экологийг нарийвчлан судлах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм.

  А.Бямбасүрэн

 

 
Холбоотой мэдээ