Улсын дээд шүүх АН-ын даргыг бүртгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-03-15 13:37:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/."Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцжээ.

Дээд шүүх Ардчилсан Намын даргаар Содномзундуйн Эрдэнийг сонгосныг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, бүртгэжээ. С.Эрдэнэ нь энэ оны нэгдүгээр сарын 29-нд болсон намын дотоод сонгуулиар ялалт байгуулсан юм. Харин АН-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хуульд заасан хангаагүй байна гэж үзэж, хүлээн авахаас татгалзсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ