Таеквондогийн аймгийн аваргууд тодров

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-03-14 13:31:19

Дорнод /МОНЦАМЭ/. Олимпийн таеквондогийн бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн болов.

Тэмцээнд 18 багийн 150 гаруй тамирчин өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнийг нээлттэй зохион байгуулснаар Улаанбаатар хотын Кёнхи, Стэп, Гэрэлт ирээдүй клуб болон БНХАУ-ын баг тамирчид оролцсоноороо онцлог байсан юм.

Шүүгчээр Монголын таеквондогийн холбооны олон улсын шүүгч, Олон улсын хэмжээний мастер Янжинлхам ажиллав. Багийн дүнгээр өсвөр, бага насны ангилалд 1-р байрт “Кёнхи” клуб, 2-р байрт БНХАУ-ын Хайлаар хот, 3-р байрт БНХАУ-ын Хянган аймгийн тамирчид шалгарсан бол насанд хүрэгчдийн төрөлд Хилийн 0132-р анги, БНХАУ-ын Хайлаар хотын Тамирын сургууль, Дорнод политехник коллеж тэргүүлээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ