“Угсаатан” хамтлаг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-14 12:56:02

Булган /МОНЦАМЭ. Булган аймгийн аварга шалгаруулах “Дэгдээхэй нас-2017” бүжгийн уралдаанд Бүрэгхангай сумын “Угсаатан” хамтлаг түрүүллээ.

Удаах байранд Хангал сумын Хялганат тосгоны "Хараацай" хамтлаг, Булган сумын  2-р цэцэрлэгийн "Талст" хамтлаг шалгарчээ. Цэцэрлэгийн ахлах насны бүжгийн хамтлагийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 6 сумын 9 цэцэрлэгийн 142 хүүхэд оролцсон байна.
Монгол ахуй, зан заншлыг агуулсан танин мэдэхүйн шинж чанартай зохиомжит “Монгол бүжиг”-ийн төрлөөр явагдсан онцлогтой наадмын тэргүүлсэн бүжгийн хамтлаг улсын уралдаанд өрсөлдөх юм байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ