Өвчлөл нэмэгдэхгүй бол хорио цээрийн дэглэмийн шатлалыг бууруулна

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-03-13 17:26:44

Дорнод /МОНЦАМЭ/. Шүлхийн тохиолдол бүртгэгдсэн Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр сумын малд дархлаажуулалт хийснээс хойш 20 гаруй хонож байгаа учир цаашид өвчлөл нэмэгдэхгүй бол хорио цээрийн дэглэмийн шатлалыг бууруулна.

Одоогоор шүлхийгээр өвчилсөн дээрх хоёр сумын 692 малыг устгаад байна. Сүүлийн устгал хийснээс хойш 20 хоножээ. Шүлхийн тохиолдол илэрснээс хойшхи хугацаанд тус аймгийн Хэрлэн, Матад, Баянтүмэн, Хөлөнбуйр сумын 16 ариутгал халдваргүйтгэл хяналтын постонд 73 хүн хүч ажиллаж, 71 мянган хүн, 13 мянга гаруй техник хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Тэр дундаа Матад суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, 10 хяналтын пост ажилласан юм. Шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд 102 сая төгрөг зарцуулсан бол устгасан малын нөхөн төлбөрт 312 сая төгрөг олгох шаардлагатай болсон гэдгийг Онцгой комисс мэдээлэв.   

Одоогоор өвчинтэй тэмцэхэд шаардлагатай халдвар хамгааллын хувцас 200ш, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 2тн, ариутгалын спирт 100 литр, нэг удаагийн тариур 10.000 ш, ган зүү-10.000 ш шаардлагатай байгаа ажээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ