Гол, нуурын мөс цөмрөх аюултай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-03-13 14:34:58

Увс /МОНЦАМЭ/ Цаг агаар дулаарч гол, нуурын мөс хайлж байгаа энэ үед иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлон тээвэрлэлт хийх, явганаар болон автомашинтай зорчиж амь нас, эд хөрөнгөрөө хохирч болзошгүй байна.

Увс аймгийн хувьд энэ жил харьцангуй дулаахан өвөл болсонтой холбоотой гол нууруудын мөсны зузаан өнгөрсөн оноос 6-29 см-ээр нимгэн байгаа аж. Энэ нь мөс цөмрөх эрсдэл ойрхон байна гэсэн үг юм. Иймээс ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

“Он гарсаар зэргэлдээх аймгуудын томоохон голууд дээгүүр явсан автомашинууд мөс цөмөрсний улмаас хүний амь нас хохирох тохиолдол гарсан. Иймд иргэддээ хандаад зам товчлох, цаг хугацаа хожих нэрийдлээр гол нууран дээгүүр явахгүй байхыг сануулъя” хэмээн аймгийн УЦОША-ны Ус судлал, технологийн инженер Б.Баатаржав мэдээллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ