“Архинд биш-Амьдралд дурлая” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-08 22:25:41
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Зөв Залуус” клуб үүсгэн байгуулагдсаны хоёр жилийн ойн хүрээнд “Дэлхийн Зөн” Төв ОНХХ болон “Төв аймгийн ГБХЗХГ”-тэй хамтран “Архинд биш-Амьдралд  дурлая” уриан дор 45 хоногийн аяныг зохион байгуулж байгаа юм.

“Архинд биш-Амьдралд дурлая” уриатай тус аян зохион байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд аяны хүрээнд одоогийн байдлаар Төв аймгийн Зуунмод сумын 22 байгууллагын хамт олны дунд архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн үндсэн суурь ойлголт болон танин мэдэхүйн асуултуудаар АХА тэмцээн зохион байгуулсан байна.

Сүүлийн жилүүдэд архины хор уршиг түүний талаарх иргэдийн ойлголт, хандлага нэмэгдэж, архидан согтуурах түүнээс үүдэлтэй осол аваар, гэмт хэрэг тодорхой хувиар буурч байгаа хэдий ч нийгмийн зарим хүрээнд энэ асуудал анхаарал татахуйц хэвээр байгаа аж. Тиймээс тус аяныг зохион байгуулах болсон гэж “Зөв Залуус” клубын гишүүд онцолж байсан юм. 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ