Насан туршийн боловсрол сургалт боллоо

Орон нутагт | Баян-Өлгий
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 19:30:32

  Баян-Өлгий аймгийн Өлгий суманд ийм нэртэй сургалт боллоо.

  -Энэ бол хүмүүст тал бүрийн мэдлэг боловсрол олгох сургалтын шинэ тогтолцоо. Залуучуудыг нийгэмшүүлэх, амьдрах ухаанд сургах, хөдөлмөрийн бүтээлийг нь дээшлүүлэх, зөв ес суртахуунтай болгох ач холбогдолтой. Стрес, бухимдлаас гаргана, эх хэл, уламжлалт шашнаа дээдлэх, эх нялхсыг энрэх, байгалийг хайрлан хамгаалах, хүүхдийг зөв асран бойжуулж хүмүүжүүлэх, архи, тамхи зэрэг буруу зууршлаас татгалзахад нөлөөлнө гэж сурган хүмүүжүүлэгч Б.Бахытгүл ярилаа..

Байнгын бөгөөд төлбөргүй энэ сургалтанд найман настай хүүхдээс наян настай буурлууд насан туршид оролцож болно. Сургалтыг хүүхэд, цагдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудтай хамтран Өлгий сумын дөрөвдүгээр бүрэн дунд сургууль дээр явуулжээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ