Дундговийн хүн амын 49 хувь нь эмэгтэйчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-03-07 21:44:23

Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймаг 45 мянга 500 гаруй хүн  амтай. Нийт хүн амын 49.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан 2016 оны жилийн эцсийн хүн амын үзүүлэлтээс эмэгтэйчүүдтэй холбоотой зарим тоон мэдээллийг түүвэрлэлээ. Аймгийн төвд 11 мянга 890 гаруй иргэн аж төрж байгаагийн 52.6 хувь, сумын төвд аж төрж байгаа 10 мянга 370 иргэний 50.6 хувь, хөдөөд амьдарч байгаа 23 мянга 250 гаруй иргэний 47.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол тус аймгийн нийт өрхийн 24 хувь буюу 3376 өрхийг эмэгтэйчүүд толгойлон аж төрж байна.

Хүн амын 40- өөс дээш насныхны дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь ахиу, тэр дундаа 70- аас дээш настай 1562 ахмад байгаагийн 59.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Ганц биеэр аж төрж байгаа 1103 ахмад настан бий. Үүний 29.8 хувийг 55- аас дээш насны эмэгтэйчүүд эзэлж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй 1747 иргэний 44.2 хувь нь эмэгтэйчүүд байна.

Т. Отгонтуяа 

 

 

Холбоотой мэдээ