Каннын олон улсын наадамд С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-03-07 18:08:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарчээ.

Тэрбээр “Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан бөгөөд зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй кино төслөө бичжээ.

Киноны гүйцэтгэлийг Монголын “Гуру медиа”, “Prime pictures” компани хамтран бүтээх аж.

Дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, олон улсын кино студи, продюссер болон кино санхүүжүүлэгч нарт зориулсан тус хөтөлбөр нь 2005 оноос хэрэгжиж байгаа юм. Ингэснээр уран бүтээлчийн кино зохиол бүтээл болох үүд хаалга нээгддэг байна. Эл хөтөлбөрт шалгарсан найруулагчид ирэх тавдугаар сарын 19-25-нд кино салбарын хөрөнгө оруулагчид болон компаниудын төлөөлөлтэй уулзан төслөө танилцуулах аж.

Энэ жил тус хөтөлбөрт нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарснаас Монгол, Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур, Бангладеш зэрэг орны найруулагч багтжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ