Сар шинийн баярын өдрүүдэд долоон охин мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-02 14:12:05
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын хоёрны өдрүүдэд Төв аймагт долоон эх амаржжээ.

“Алтан Унжлагат” Гал тахиа жилд долоон хүүхэд мэндэлсэн бол долуулаа охин юм байна. Төрөх тасагт гурван эмч, найман эх баригч, дөрвөн үйлчлэгч нийт 15 хүн ажиллаж шинэ иргэдээ хүлээн авах эрхэм, хариуцлагатай үүргийг биелүүлсэн талаар Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Оюунцэцэг онцолсон юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төрөх тасагт 25 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 10 нь нярай бол үлдсэн нь төрөх болон төрсний дараах 15 эхчүүд байгаа аж.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ