Албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүд маргааш ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд бүх нийтийн амралтын өдөр болон өнгөрч байна.
Өөрөөр хэлбэл бүх нийтийн амралт дуусч, энэ сарын 02-нд буюу маргааш ажил, албан байгууллага, сургууль, цэцэрлэг ажиллах юм.
Дашрамд дурдахад, 2013 он хүртэл бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёронд амардаг байсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 28-нд тус хуульд нэмэлт оруулж шинийн 1,2,3-нд амрахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2014 оноос эхлэн цагаан сараар гурав хоног амардаг болсон билээ.
Ж.Болор