УИХ-ын дарга, ММСУХ-ны тэргүүн М.Энхболд алдарт уяачдад баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-02-25 13:25:04

"Муу нүүрт" хэмээх мичин жил цаг агаарын хувьд ч тийм таагүй  байгаагүй бөгөөд харин ч малчин түмэн малаа төрөл бүр дээр нь өсгөн 50 сая тоо толгойд хүрсэн.Тэгвэл морин спорт уяачдын хувьд ч хүлэг  морьд нь шандас хурдтай сайхан жил өнгөрчээ.

Энэ жилийн улс хувьсгалын их баяр наадмын олон түрүүг авсан шилдэг уяачдаа Монголын морин спорт уяачдын холбоо шалгаруулжээ.Хамгийн олон айраг түрүү авсан шилдэг уяачдаас сонгож, энэ жилийн улс, аймаг, бүсийн хурдан морины уралдаанд амжилт гаргасан уяачдад цол, чимэг нэмсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог дээд  шагнал цол болох  "Монгол Улсын Тод манлай уяач" цолоор тав,"Манлай уяач" цолоор долоо,"Алдарт уяач" цолоор 11 буюу нийт 23 хүнийг шагнав. Тэднийг ММСУХ-ны тэргүүн, Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд төрийн ордонд хүлээн авч уулзан баяр хүргэв.

 

Холбоотой мэдээ