Нэг бүс-Нэг зам хөгжүүлснээр соёл иргэншлийг сэргээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-10-20 15:27:01

Дэлхий бол  хавтгай, эх газар- далай,  хөгжиж буй улс орон- хөгжингүй улс орон, төв ба зах  гээд хуваагдмал дэлхийг харилцан холбох  агуулга бол Нэг бүс Нэг замын санаачлагын гол санаа.

Хятад улс Нэг бүс, нэг зам санаачлагын хүрээнд Торгоны зам, Далайн торгоны зам,  эдийн засгийн зургаан коридор  байгуулахаар тогтож зарим улс оронтой холбогдох яриа хэлэлцээ хийж байна. Азийн  дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкыг Нэг бүс нэг  замын  төслүүдийн  бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө босгохоор үүсгэн байгуулсан.

Нэг зам- Нэг бүс санаачлагын дагуу харилцан холбогдох төсөөллийг хэрэгжүүлэхэд Таван шугам\ авто зам,  хийн хоолой,  цахилгаан болон  холбооны шугам\-аар холбогдох бодлого  голлох юм, дэд бүтэц,  худалдаа, санхүү, хөрөнгөөр холбогдсноор  21 дүгээр зуунд  өргөн хүрээг  хамарсан  даяаршил бий болно хэмээн судлаачид үзэж буй.

“Торгоны замын эдийн засгийн бүс” бол Хятадын  өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх  шалгуур бөгөөд төрөл бүрийн эдийн засгийн коридор,  Далайн эдийн засгийн  коридор байгуулснаар эх газар далайг холбох шугамыг системчлэх  юм.

“21 дүгээр зууны  Далайн торгоны зам” нь  Далайн боомтуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, агаарын шугамыг сайжруулан агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, улс орнууд төдийгүй дэлхийн эдийн засгийн хөгжилд дөхөм үзүүлнэ. 

Хятадын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны хүрээлэн,  Санхүүгийн хүрээлэнгийн ахлах судлаач  Ван Ий Вэй Нэг зам,  Нэг бүс нь  газарзүйн хоёр дахь томоохон нээлт бөгөөд  энэхүү шинэ нөхцөл байдал Хятад болон Олон улсын харилцаанд гурван томоохон өөрчлөлт авчирна  гэсэн нийтлэлийг  Синьхуа агентлаг уламжилжээ.

  Нэгдүгээрт “Хятадад үйлдвэрлэв” гэсэн  шошго “Хятадад бүтээн байгуулав” хэмээн өөрчлөгдөх болно.  Европ, Ази, Африкийн 60 гаруй  улс орны   4,4 тэрбум  хүн ам төмөр зам, хуурай зам, агаар,  нефтийн хоолой,  тээврийн цахилгаан шугам,  холбоо,  интернэт шугам бүхий төрөл бүрийн сүлжээгээр харилцан холбогдон аж үйлдвэрлэлийн төвлөрөл саарч, барилга, металлурги, эрчим хүч, санхүү, харилцаа холбоо, ложистик, аялал жуулчлал зэрэг салбаруудын хөгжил бүхий эдийн засгийн коридорууд  бүтээн байгуулагдах юм.  Таван шугамаар   холбогдсноор  худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх явц хурдасч, эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа гүнзгийрэн, чөлөөт худалдааны бүс байгуулах зэргээр Европ, Ази, Африкийг холбосон шинэ зах зээл  бий болно хэмээн  төлөвлөж байгаа.

 Хятад улс аж үйлдвэржилтийн дунд шатанд,тоног төхөөрөмж  үйлдвэрлэлийн эцсийн шатанд, Европийн хөгжингүй орнуудын аж үйлдвэрлэлийн түвшин ханасан энэ цаг үед Нэг бүс Нэг замын дагуух  олон улс орон  аж үйлдвэржилтийн эхний шатанд байгаа. Гуравдагч зах зээл дээр Хятад-Европын Холбооны хамтын ажиллагаа хөгжүүлэх нь мэдээж чухал юм.

Хоёрдугаарт  Гадаад харилцааны өнцгөөс харвал  эх газар далайн хоорондын  шугам байгуулах нь  Хятадын хөрш зэргэлдээ, мөн хөгжиж буй орнуудтай харилцан ашигтай хамтран хөгжих  бодлоготой нийцэж байгаа юм.

Нэг зам-Нэг бүс  санаачлага  нь  Европ Азийн хуурай газрын  шугамаар Европ, Ази, Африкийн  нягт бус газрыг холбосноор  эргэн тойрон болон  хөгжиж буй орныг чухалчлах Хятадын  гадаад харилцааны стратегитай давхцаж байгаагийн зэрэгцээ, Төв Ази, Баруун Азийн  хуурай газрыг далайтай холбох, даяаршлаас тусгаарлагдсан орнуудыг  Торгоны замаар далай руу чиглүүлэн  хөгжүүлснээр эдгээр улс орны талархлыг  хүлээх юм.

Гуравдугаарт Олон улсын  тогтолцооны хувьд  Нэг бүс нэг зам стратегийг хөгжүүлснээр үсрэнгүй хөгжиж буй Хятад үндэстний сэргэн мандалтыг илэрхийлэхийн сацуу мөн бусад соёлыг сэргээн хөгжүүлэхэд  ач холбогдолтой юм. Нэг үгээр хэлвэл  соёл иргэншлийн сэргэн мандалт нь  барууны байгуулсан орчин үеийн өрсөлдөөнт хөгжлийн хажууд давуу илүү юм.

Нэг бүс нэг зам  нь хүн төрөлхтний  4  том соёл иргэншлийг сэргэлтэд дөхөм болох ба Египет, Вавилон, Энэтхэг, Хятадын соёл иргэншил хамтдаа  Европ, Ази Африкийг холбон, эх газрын  болон томоохон гол мөрний соёл иргэншлийн  сэргэлтэд  түлхэц үзүүлэн хөгжиж буй  болон шинэ тутам хөгжиж буй орнуудын ядуурлаас гарах, амжилттай  хөгжихөд  дэмжлэг болох юм.

Энэ утгаараа  Нэг бүс Нэг зам нь Хятад болон дэлхийн харилцааны  шинэ эхлэл, хүн төрөлхтний  хамтын хөгжлийн шинэ эхлэл юм.

Бээжин хот.Д.Энхчимэг

 

Холбоотой мэдээ