Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-02-17 16:58:50

Амбулаторид суурилсан тандалтаар өнгөрсөн долоо хоногт 176.349 хүн үйлчлүүлсний 10.925 буюу 6.2  хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувиар, сүүлийн 3 жилийн дунджаас 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт өнгөрсөн долоо хоногт 70279 хүн хамрав. Үүнээс 3830 хүн томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон,  нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн  түвшинд байна. 

Томуу, томуу төст өвчин нь Баянгол дүүрэгт 7.4 хувь, Багануур дүүрэгт 6.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа юм.

Амболаториар үйлчлүүлэгчдийн 84.1 хувийг  0-9  насны хүүхдүүд  эзэлж байгаа бөгөөд Хүүхдийн түргэн тусламжийн 927  дуудлага ирснээс 33.7 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ