Монгол Улсын арслан Л.Сосорбарамын нэрэмжит барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-20 12:09:13

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарамын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан энэ сарын 17-нд боллоо.

Биеийн тамирын болон бусад мэргэжлийн их дээд сургуулийн оюутан залуучуудын дунд анхлан зохиосон тус барилдаанд МУБИС-ийн оюутан Бүрэн сумын заан Баасанжавын Самданжамц түрүүлж, Баян сумын харьяат МУБИС-ийн оюутан сумын заан Б. Баттулга, Угтаалцайдам сумын харьяат “Аварга” ДС- ийн оюутан сумын начин Б. Золбаяр нар удаах байранд шалгарч нэрэмжит барилдааны цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардав. Тэрээр 1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадмаар улсын заан, 1963 онд Монголын Бүх ард түмний хоёрдугаар  спартакиадад түрүүлж, улсын арслан цолны болзол хангажээ.  Орон нутгаа төрсөн ахмад бөхийн алдарыг хүндэтгэн мөнхжүүлэх, түүний үзүүлсэн амжилтыг хойч үеийнхэнд таниулан сурталчилсан уг тэмцээнийг  Б. Золбаяр захиралтай Төв аймгийн Хаан банкны хамт олон ивээн тэтгэж, БаянӨнжүүл сумын Засаг дарга Л.Ариунболд болон ЗДТГ-ын төлөөлөгчид,түүний гэр бүл хамтран зохиосон байна. 

Ш.Шүрэнцэцэг
 

 

Холбоотой мэдээ