О.Баасанхүү гишүүн Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн О.Баасанхүү "G-Time” корпорейшн компанийг шалгуулах шаардлагыг энэ сарын 14-нд УЕП, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд хүргүүлжээ.
Шаардлагад "Сүүлийн үед иргэд, олон нийтийн дунд "G time" хэмээх сүлжээний бизнес газар авч байна. Энэхүү бизнест нь олон зуун иргэд хамрагдан эдийн засаг, эд материалын хохирлыг цаашид амсаж болзошгүй нөхцөл үүсээд байна.Ялангуяа миний сонгогдсон тойрог болох Эрдэнэт хотын амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэдийн зүгээс түргэн хугацаанд мөнгөтэй болох гэсэн хүсэлдээ автан бодит бус сурталчилгаанд автан хохирсон гомдол, санал ирсээр байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын хувьд таны зүгээс бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлах ажлын хэсгийг чиг үүргийнхээ хүрээнд байгуулж, гэмт хэргийн шинжтэй аливаа нөхцөл байдал илэрсэн тохиолдолд нэн даруй таслан зогсоож, иргэдийг гэмт хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж ажиллахыг хүсье" гэжээ.
Ч.Ариунболд