Кызыл хотын чиглэлд нийтийн тээврээр үйлчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-16 13:01:41

Увс аймгийн “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компаниас удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан ОХУ-ын Кызыл хотын чиглэлд улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж эхлээд байна.

Аюулгүй, тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээг эрхэмлэгч “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компани нь хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж. Өнгөрсөн оноос ОХУ-ын муж хотуудад аялал жуулчлал, худалдаа наймааны чиглэлээр улс хоорондын үйлчилгээг эхлүүлсэн ч зорчигч цөөхөн байсан тул тогтмол үйл ажиллагаа явуулж чадаагүй байна. Гэвч сар шинийн баяр ойртсонтой холбогдуулан энэхүү үйлчилгээгээ сэргээж эхний ээлжийн зорчигчдоо тээвэрлэн өчигдөр Кызыл хотыг зорилоо.

“Сар шинийн баяр хүртэлх хугацаанд манай компанийн тав тухтай автобусаар ОХУ-ын Кызыл хотыг зорих боломжтойгоос гадна урин дулаан цагт ОХУ-ын муж хотуудаар аялах зугаалах, худалдаа наймаа хийх өргөн боломжтой. Увс аймгийн ард иргэддээ хямд зардлаар улс хоорондын үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байна” хэмээн тус компанийн захирал Л.Сэнгэсамбуу хэллээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ