Аравдугаар сарын 20-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-20 10:18:45

09.00 цагт "Олон улсад BIM нэвтрүүлсэн тэргүүн туршлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар Бишрэлт зочид буудлын хурлын танхимд болно.

09.00 цагт Эдийн засгийн ил тод байдлын хууль баталсантай холбогдуулан уг хуулийн төслийг санаачлагч МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч Б.Лхагважав МҮХАҮТ-ын 5 давхарын хурлын танхимд уулзалт ярилцлага зохион байгуулна.

09.00 цагт "Номын сангийн үйлчилгээний уламжлал ба шинэчлэлт, хэтийн төлөв" сэдвийн дор онол практикийн бага хурал Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно.

09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийтлэг асуудал, бэрхшээлийг тодорхойлж, оролцоог нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэх  зорилгоор “Материаллаг бус оюунлаг залуусын төлөө” уриан дор  Баянзүрх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын “Бид хамтдаа” өдөрлөг “Парк” зочид буудлын хурлын заалнд зохион байгуулна.

10.00 цагт Их буянтан гэсэр ламтан Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжжав нарыг Архангай аймагт нь залахаар болсон тухай хэвлэлийн хурал Ханбүргэдэй төвийн 11-р давхарт болно.

11.00 цагт Монгол Улсын гавьяат тамирчин С.Дамдиншарав Мехико хотноо болсон зуны 19-р олимпийн наадамд чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаа олимпийн тэнгэрт анх мандуулсан өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал Спортын төв ордны IV давхрын хурлын зааланд болно.

11.00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан  Хангарьд ордны 14 давхарт болно.

11.00 цагт Монгол улсын төсөв хэлэлцэж буйтай холбогдуулан "Хавдрын эсрэг хамтдаа" Facebook группээс хавдартай өвчтөн, тэдгээрийн гэр бүлийг төлөөлөн УИХ-ын гишүүдэд хандаж чухал мэдээлэл хүргүүлэх болсон талаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11.00 цагт БСШУЯ CDIO олон улсын байгууллагын Азийн бүсийн төв, Сингапур улсын Политехникийн институттэй хамтран ажиллах, цуврал сургалтууд зохион байгуулах талаар хамтын ажиллагааны санамж бичигт БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Сингапурын Политехник Институтын захирал Лим Пенг Хун нар гарын үсэг зурах ёслол ШУТИС-ийн номны сангийн 5 давхарт болно.

11.30 цагт Хөдөлмөрийн яамны хурлын танхимд Монгол Улс байгаль орчин, цэцэрлэгжүүлэлт, ойн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх Санамж бичигт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг нар гарын үсэг зурна.

14.00 цагт "Ухаалаг Улаанбаатар" хөгжлийн хорооны хуралдаан  НЗДТГ-ын А танхимд болно.

14.00 цагт  "Мэдээллийн цаг" арга хэмжээ Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болно.

14.00 цагт Австралийн Холбооны улсын Ерөнхий сайд асан Кевин Митчелл Рудд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслол  МУИС-ийн дугуй зааланд болно.

14.00 цагт 1945 оны 10 дугаар сарын 20-нд болсон бүх нийтийн санал асуулгаар БНМАУ тусгаар тогтнолоо батжуулсаны түүхт 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд МАХН-аас "Ардчилсан хувьсгалт сонголтын өдөр" намын гишүүн элсүүлэх арга хэмжээ МҮЭСТО-д зохион байгуулна.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана

10.00 цагт “В” танхимд Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Б” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ