“Ойрад” театрын уран бүтээлчдээс ур чадварын шалгалт авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 18:14:00

Увс аймгийн Засаг даргын захирамжаар СУИС, ХБК-ийн багш нарын баг “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчдээс ур чадварын түвшин тогтоох шалгалт авч байна.

Энэхүү шалгалтанд тус театрын 47 уран бүтээлчээс гадна соёл, урлагийн чиглэлээр ажиллах сонирхолтой иргэд гээд нийтдээ 50 гаруй хүн хамрагдаж байна.

“Манай театр 78 ажилтантай томоохон байгууллага. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдэд хүрэхээр уран бүтээл төдийлөн хийгээгүй, бүтээмж муутай байсан. Энэхүү шалгалтын үр дүнгээр уран бүтээлчдийнхээ ур чадварын түвшинг тогтоон цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулна” хэмээн “Ойрад” театрын дарга Б.Лхагвасүрэн хэллээ.

Тус театрын уран бүтээлчид хамгийн сүүлд 2013 онд ур чадварын шалгалт өгчээ. Энэ удаагийн шалгалт зөвхөн Увс аймагт бус 21 аймагт хийгдэж байгаа аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ