Гэр бүлийн харилцааны асуудлаар гомдол гаргах нь ихэсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-15 08:58:09

-Иргэд хөдөлмөрийн харилцааны зөрчил, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ихэвчлэн гомдол гаргадаг гэж Хүний эрхийн үндэсний комиссын Булган аймаг дахь ажилтан, шинжээч Д.Мөнхсайхан мэдээллээ.

Өнгөрсөн 3 жилд зөвлөгөө авсан 283 иргэний 5 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар санал бодлоо солилцсон байна. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа энэ он гарсаар хүний эрхийн ажилтанд хандсан иргэдийн тал хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар гомдол илэрхийлжээ.

Хүний эрхийн ажилтан, хууль зүйн туслалцааны төв зэрэг байгууллагатай хамтран “Хүний эрх ба Үндсэн хууль” сургалтыг энэ он гарсаар 5 удаа хийж 135 хүнд хүний эрхийн тухай ойлголт өгсөн байна.

Хүний эрхийн ойлголтоос гадна төрийн удирдахад иргэдийн оролцоог хангахад чиглэсэн хууль, тогтоомж болох “Нийтийн сонсголын тухай” хуулиар мөн сургалт хийжээ.

М.Батжаргал

Холбоотой мэдээ