Сүхбаатар аймгийн Улсын аварга малчид тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-02-14 17:51:01

Сүхбаатар аймгаас 2016 онд Улсын аварга малчин гурав, Улсын  хошой аварга малчин нэг шинээр төрөн гарлаа.“Улсын аварга малчин”, “Улсын хошой аварга малчин”-д цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий таван ханатай гэрийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд малчдын шагналыг Цагаан сарын өмнө олгох юм байна.

Аварга малчдад олгох улаан халз бүхий иж бүрэн дөрвөн  гэрийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар хүлээн авсан байна.

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан багийн малчин Шагдарсүрэнгийн Даваабаатар, Уулбаян сумын Баян багийн малчин Батмөнхийн Бадамдорж, Халзан сумын 2 дугаар багийн малчин Рагчаагийн Ооёо нар Монгол Улсын аварга малчины болзолыг хангасан бол Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын найм дугаар багийн малчин Гочоогийн Батнасан Монгол Улсын хошой аварга малчинаар тодорчээ.

 

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ