Барьцаа хөрөнгөгүйгээс бизнесээ өргөжүүлж чадахгүй байна

Орон нутагт | Дорнод
dornod@montsame.mn
2017-02-13 18:33:26

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид барьцаа хөрөнгөгүйгээс бизнесээ өргөжүүлж чадахгүй байгаагаа учирлав.

Дорнод аймгийн хэмжээнд 800 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бий. Тэд голдуу орон сууцны доод давхарт, эсвэл гэрээрээ үйл ажиллагаагаа явуулж, 2-3 хүн цалинжуулдаг. Ажил үйлчилгээний төрлийг харвал оёдол, сүлжмэл эдлэл, ахуйн үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлал, гар урлал, бэлэг дурсгал, эсгий эдлэл, барилга, арьс шир, модон эдлэлийн үйлдвэрлэл зонхилж байна. Тэр хэрээр ур дүй шаардсан бизнест эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байдаг.

Арьс шир, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид гэхэд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чаддаггүйн дээр БНХАУ-аас маш хямд үнэтэй, ижил төрлийн чанаргүй барааг их хэмжээгээр оруулж ирж худалдаалж байгаа нь хүндрэл учруулдаг гэдгийг хэлж байгаа юм. Үйлдвэрлэсэн барааных нь борлуулалт муудсан учир сүүлийн саруудад ажилчдаа цалинжуулж чадахгүйд хүрчээ.

Харин ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг гаднын хөрөнгө оруулалттай компани, төр худалдан авахад анхаарвал бага ч болов асуудлыг шийднэ гэж тэд үзэж байна.

Б.Туяа   

Холбоотой мэдээ