Эрчим Хүчний төслийн үр шимийг Завханчууд хүртэж байна

Орон нутагт | Завхан
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:28:54

ГОУХАН-ийн Эрчим Хүчний Үр Ашиг төсөл Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газартай 350000 еврогийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү санхүүжилтээр Завхан аймгийн Завханмандал сумын 160 хүүхдийн сургуулийн барилга, Тэс сумын 100 хүүхдийн хоёр давхар барилга, Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгын дулаан засварын ажлыг аймгийн ОНХС, мөн сумдын ОНХС-гийн хөрөнгөөр хамтран засах гэрээ байгуулсан юм. Тус гэрээний дагуу аймгийн Худалдан авах ажиллагааны дагуу нээлттэй тендер зарлаж барилгын гүйцэтгэгч компануудыг сонгон шалгаруулж ажил нь эхлээд одоогийн байдлаар 50-75 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд