Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум улсдаа хандив өргөхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-09 01:32:21

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын удирдлагууд улс орноо эдийн засгийн хямралаар гаргах зорилгоор Монгол Улсын сум бүр 10-аас доошгүй сая төгрөгийн хуримтлал үүсгэхийг уриалж байна.

Ингэхдээ Засгийн газарт албан ёсоор хандив өгсөн хүн бүрийн нэрийг маш тодорхой бичиж илгээх хэрэгтэй гэж байна. Уг ажил хэрэгжсэнээр улс оронд үүсээд буй эдийн засгийн хямралаас гарахад нэмэр тус болно хэмээн үзэж буй аж. Энэ нь улсын хэмжээнд эдийн засгийг сайжруулахын төлөө иргэдийнхээ хандиваар хуримтлал үүсгэх уриалга гаргаж буй анхны сум болж байна.

                                                                                                                  Б.Мөнхзул

Холбоотой мэдээ