Улсын Филармонийн тайзнаа хайрын дуунууд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-08 17:19:33

Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тохиодог гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан  Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгч, сонсогчдод өргөн барина.

Улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг хил хязгааргүй зүйл бол хайр дурлал юм. Дэлхийн өнцөг булан бүрт хайрын  баярын өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ өдөр хүн бүр бие биенээ хайрлах, хайр хүний орчлонд ямархан үнэ цэнэтэй болох, хайр урлагийн бүтээлээр хэрхэн амилахыг энэхүү тоглолтоос мэдрэх боломжтой.

Тоглолтод Улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, СТА, удирдаач С.Саруул-Од, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид хайрын сэдэвт олон сайхан дуу, хөгжмийг эгшиглүүлэх юм.  Мөн тоглолтод ирсэн дурлалт хосууддаа олон сюрприз барих аж.

Тоглолт энэ сарын 13,14-нд 20:00 цагт Улсын Филармонийн тайзнаа болно.

Ж.Болор

Холбоотой мэдээ