ТҮК-ийн Сүрэнжав гуайн энгэрт "Алтан гадас" одон гялалзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэл хотынхоо өнгө үзэмжийг үүрийн гэгээнээс, үдшийн бүрий болтол цэвэрлэдэг ТҮК-ийн ажилчид буюу ягаан хантаазтнууд хөлсөө шудран хүйтэн жавартайд ч хог шүүрдэн, цас бударсан үед ч мөс, цас цохиж зогсдог. Тэдний нэг В.Сүрэнжавыг төр хишгээ хүртээж "Алтан гадас" одонгоор шагнав.
Найман жилийн турш өглөө бүр 04 цагаас эхлэн хотынхоо хог шороог цэвэрлэж, цас, мөсийг арилган ард иргэд хальтирч унах вий, авто замын гулгаанд осол эндэл болох вий хэмээн цаг наргүй ажилладаг нэгэн. Тэрбээр "Ажил хүнийг голдоггүй, хүн ажлыг голох л дэмий дээ. Би энэ ажилдаа дуртай. Төр засаг миний хөдөлмөрийн үнэлж одон мялаасанд талархаж байна" хэмээн инээмсэглэх түүнээс хөлсний үнэр дагасан хөдөлмөрийн үнэ цэнэ дуслах шиг.
ТҮК-ийн ажилтан В.Сүрэнжав гуай шиг олон хүний хөдөлмөрийг ийнхүү үнэлэхсэн.
Ж.Батсайхан