Архангай аймагт ханиад томуу буурах хандлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-02-07 13:26:53

Архангай аймгийн МХГ-аас томуу, томуу төст өвчин ихсэж байгаатай холбогдуулан өнгөрөгч 1 дүгээр сард аймгийн Нэгдсэн эмнэлэг, хүүхдийн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн амбулаторийн үзлэг, түргэн тусламжийн дуудлагын байдалд тандалт хийсэн байна.

Тандалтаар томуу, томуу төст өвчлөл нь 1 дүгээр сарын эхний 7 хоногт 8.6, хоёр дахь 7 хоногт 10.3, 3 дахь 7 хоногт  12.8 болж өсч байсан бол 4 дэх 7 хоногт 9.8 хувь  болж буурчээ. Энэхүү тандалтын тооноос үзэхэд томуу, томуу төст өвчин буурах хандлагатай байна гэж үзсэн байна.

Тандалтын явцад бага насны хүүхдүүд, ялангуяа 5 хүртэлх насныхан бусад эрсдэлт бүлгийн хүн ам томуугийн хүндрэлд илүү өртөх эрсдэлтэй гарчээ. Иймд ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалыг мөрдөн ажиллах, эдгээр эрсдэлтэй бүлгийн хүн амд  үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, хүндэрч болзошгүй, амьсгалын дутлын шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд томуугийн вирүсийн эсрэг эмийг хэрэглэхийг зөвлөж байна.

 

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ