МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа.
Бүлгийн хуралдаан өглөө 10 цагаас эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг авч хэлэлцсэн.
Үдээс хойшхи хуралдаанаа хаалттай горимоор явуулсан бөгөөд дөнгөж сая хуралдаанаа түр завсарлуулав. Бүлэг 16 цагаас хуралдаанаа үргэлжлүүлнэ.
Б.Туул