Зээлээ хугацаандаа төлөлгүй бэрхшээл учруулсаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-02-04 14:39:59

Баян-Өлгий аймгаас жижиг дунд үйлдвэр эрхлэхээр зээл авагсдын ихэнх нь зээлээ хугацаанд нь төлөлгүй чирэгдэл учруулж байна.

Өмнө нь 1500 орчим хүн, аж ахуйн нэгж зээл авсанаа 260 орчим нь л авсан зээлээ хугацаанд нь буцаасан, бусад нь шаардуулсаар байгаа ажээ.

Тухайлбал Өлгий сумынханд 680 сая, Алтанцөгцөд 149 сая мөн Баяннуур, Бугат, Сагсай сумынханд ч багагүй байна. Өнгөрсөн жилүүдэд зээл олгох, зарцуулалтанд хяналт тавих ажил хангалтгүй байсны улмаас талхны үйлдвэр байгуулахаар зээл аваад дэлгүүр байгуулсан зэрэг зөрчлүүд ч нэлээд байна. Жилийн гуравхан хувийн хүүтэй энэ зээлийг хугацаанд нь төлөөгүй этгээдийн заримыг шүүхэд шилжүүлж эхэлсний дээр хоногт 0,4 хувийн хүү тооцож эхэлсэн. Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын жижиг дунд үйлдвэр эрхэлсэн мэргэжилтэн С.Лаура нэгдүгээр сарын эхнээс 21 сая төгрөг төлүүлж авсанаар хуримтлалд 60 сая төгрөг орсон, ихээхэн зөрчилтэйд нь цаашид зээл олгохгүй гэдгээ мэдэгдэж байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ