Өнгөрөгч долоо хоногт гурван хүн амиа хорложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-31 17:51:30

 Увс аймгийн Цагдаагийн газарт иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 73 гомдол мэдээлэл ирсэн байна.

Энэ нь өмнөх долоо хоногоос 12 нэгжээр өссөн үзүүлэлт аж. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг захиргааны шинжтэй зөрчил эзлэж байна. Мөн ахуйн хүрээнд танхайрах, бусдын амгалан тайван байдал алдагдуулах, иргэдийн өмчийн хулгай, малын хулгайн гэмт хэрэг өнгөрөгч долоо хоногт голлон гарсан аж. Үүнээс гадна гурван хүн амиа хорложээ.

Цагдаагийн газрын Саатуулах байранд 14 хүн саатуулагдсан бол насанд хүрээгүй хүүхэд архидан согтуурсан зөрчил нэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил тав, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил дөрөв бүртгэгдсэн байна. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ойр орчмынхоо хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил өнгөрсөн долоо хоногт 29 бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлт аж. Одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хуулийн хариуцлага тооцоод байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ