“Toyota" компани “Volkswagen”-д байр сууриа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-01-31 16:58:36

ТОКИО./Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа борлуулалтаараа дэлхийд тэргүүлж чадаагүй бөгөөд Германы “Volkswagen” компанид тэргүүлэгчийн байр сууриа алджээ.

“Toyota Motor”-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус компани 2016 онд өмнөх оныхоосоо 0.2 хувиар олон буюу 10.2 сая ширхэг автомашин борлуулсан байна.

Харин “Volkswagen” компани өнгөрсөн онд 10.3 сая ширхэг автомашин борлуулсан нь 2015 онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Автомашины хамгийн том зах зээл болох Хятадад тус хоёр компанийн борлуулалтын хэмжээ эрс ялгаатай байна. Өнгөрсөн онд “Toyota Motor” Хятадад 1.2 сая автомашин борлуулсан бол “Volkswagen” 4 сая орчим автомашин борлуулжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ