Сургуулийн дотуур байрыг тохижуулах аянд малчид нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-30 16:15:26

Архангай аймгийн Хашаат суманд “Дотуур байр–Ээлтэй орчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулийн дотуур байрыг тохижуулах хөдөлгөөнийг өрнүүлж эхэлжээ.

Эцэг эхчүүдийг уриалснаар Номгон багийн мянгат малчин, аймгийн сайн малчин Ч.Баярсайхан, мянгат малчин Ц.Санжаадорж, малчин Н.Энхбат, Д.Түвшин, Д.Ганхуяг, Л.Эрдэнэбат, Жаргалант багийн мянгат малчин Б.Бэхбаяр, Цайдам багийн малчин Б.Бодьсайхан, Б.Болдбаатар нар гэр бүлээрээ тус бүр нэг тасгийг иж бүрэн тохижуулж өгөөд байна. Тэд дотуур байрыг гэрийн нөхцөлд ойртуулахыг хичээж, 10 тасгийн хөнжил гудас, орны бүтээлэг, сандал ширээ, зурагт, ус буцалгагч, индүү, хивс дэвсгэр зэргийг шинэчилж өгчээ.

Малчин өрхүүд хүүхдүүдийнхээ сурч боловсрох, төлөвшин хүмүүжихэд зориулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэнд дотуур байрны багш, ажилчид, сурагчид талархаж, хөдөлгөөн хүрээгээ тэлээсэй хэмээн хэлж байна.

Сумын сургуулийн байрны багш М.Заяасайхан, И.Наранцацрал нар сурагчдын эцэг эхчүүдтэй хамтран энэ хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

О.Амарзаяа

Холбоотой мэдээ