Парламент хоорондын солилцоог БНХАУ, Монгол дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-10-19 09:33:32

БЭЭЖИН. /Prensa Latina/. БНХАУ-ын болон Монгол Улсын парламент хоорондын солилцоог нэмэгдүүлэхийг хоёр улсын парламентын дарга нар хөхүүлэн дэмжлээ гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгдэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын байгуулсан тохиролцоог ажил хэрэг болгож, харилцан итгэлцлийг бэхжүүлэх хэрэгтэй гэж БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ байнгын хорооны дарга Жан Дэзян мэдэгджээ.

Монголын Улсын их хурлын дарга З.Энхболдтой Бээжин хотноо уулзах үеэрээ Жан, улс төрийн намууд болон парламентууд хоорондын солилцоог сайжруулах, хамтын ажиллагааны томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хоёр талын найрамдал нөхөрлөлийг дэмжин иргэд хоорондын солилцоог ч дэмжихийг уриалсан байна.

БНХАУ-ын БХАТИХ Монголын УИХ-тай харилцаагаа бэхжүүлж, парламент хоорондын солилцооны механизмын талаарх хоёр талын анхны хуралдаанд бэлтгэнэ гэж Жан мэдэгджээ.

Монголын УИХ нь БНХАУ-ын БХАТИХ-тай хийж буй солилцоонд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд байнгын уулзалтын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ажиллагааг тусалж дэмжихэд бэлэн байна гэж З.Энхболд мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ