Төв аймгийн нутгаар эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ2017 оны 01-р сарын 28-ний өдрийн 20 цагаас 29-ний өдрийн 20 цаг хүртэл нэг хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Төв аймгийн нийт нутгаар шөнөдөө үүлшинэ.
Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун хойноосоо секундэд 5-10 метр,шөнөдөө зарим газраар түр зуур 12-14 метр секунд хүрч ширүүснэ. Өмнөх хоногоос хүйтний эрч чангарч томоохон голын сав дагуух нутгуудаар шөнөдөө 37-42 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна гэж Төв аймгийн УЦУОШГ-ын Цаг агаарын мэдээний инженер Б.Заяа хэллээ.
Харин Зуунмод хот орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноосоо секундэд 5-10 метр байна. Өмнөх хоногоос хүйтний эрч чангарч, шөнөдөө 34-36 градус, өдөртөө 22-24 градус хүйтэн байна.
Цаашид нэгдүгээр сарын 30-аас ирэх сарын гуравны өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 31-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи ихэнхи хугацаанд секундэд 5-10 метр. Ихэнх хугацаанд томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 01-нээс хүйтний эрч суларна.
Т.Есүхэйтөмөр