Зуунмодын гурван баг гэрэлтүүлэггүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 23:37:56

Төв аймгийн Зуунмод сумын гурван багийн гэрэлтүүлэг ажиллахгүй байгаад иргэд бухимдуу байна.

Энэ тухай ХТГ-ын инженерээс тодруулахад зарим багийн гэрэлтүүлэгт кабель, цахилгааны утасны гэмтэл гарснаас сүүлийн сар орчим ажиллаагүй. Гэмтэл гарсан гэрэлтүүлэгийг даруй засах шаардлагатай ч хөрөнгө, мөнгөний хүрэлцээ дутмаг байгаагаас болж, энэ ажил удааширч байна. Гэхдээ аж ахуйн нэгж байгууллагаас, шаардагдах сэлбэг хэрэгслийг зээлээр авч, тавдугаар багийн зам дагуух гэрэлтүүлэгийг өнөө маргаашгүй ажиллагаанд оруулна. Харин хоёрдугаар багийн хувьд санхүүжилт хэзээ ирэхийг хүлээхээс өөр аргагүй гэлээ.

Мөн зургадугаар багийн гэрэлтүүлгийг суурилуулж, ашиглалтад оруулсан компани ХТГ-т албан ёсоор хүлээлгэж, өгөөгүй тул, засвар, үйлчилгээг нь хариуцах эзэнгүй, орхигдоод байна гэсэн хариулт өглөө.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ