Цацраг туяа эмчилгээний үр дүнг дээшлүүлэх арга боловсруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-01-25 14:06:55

ДУБЛИН./TASS/. Хорт хавдрын эмчилгээний үндсэн хэлбэр болох цацраг туяа эмчилгээний үр дүнг сайжруулах аргыг Ирландын эрдэмтэд боловсруулжээ. Энэ тухай анагаах ухааны "Oncotarget" сэтгүүлд бичсэн байна.

Тус улсын Дублин хотын Тринити коллежийн мэргэжилтнүүд өвчтөний улаан хоолойд үүссэн хорт хавдрын үүдэл эсийг олж илрүүлэн, тусгаарлах аргыг боловсруулсан байна. Уг үүдэл эс нь хавдрыг улам томсгож, бусад эрхтнүүдэд үсэрхийлэхэд хүргэдэг ажээ.

Хэдийгээр судалгааны ажил эхлэлийн шатандаа явж байгаа боловч эрдэмтдийн үзэж байгаагаар, цацраг идэвхт бөөмсийг хорт хавдрын хамгийн аюултай эсүүд рүү тухайлан чиглүүлснээр эмчилгээний үр дүнг эрс дээшлүүлэх гэнэ. Аюултай эсүүдийг устгаснаар хорт хавдрын өсөлт зогсох тул эмч нар өвчнийг хялбархан анагаах боломжтой.

Гэдэсний хорт хавдар бол Ирландад хамгийн түгээмэл тархсан хавдруудын нэг бөгөөд энэ өвчнөөр жил бүр 1000 орчим хүн нас бардаг байна. Уг өвчний шинж тэмдэг хавдрын эхний үе шатанд огт илэрдэггүй ажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ