Ам.долларыг 1996 төгрөгөөр борлуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 17:48:46

2000 төгрөг даваад байсан ам. долларын  ханш бага зэрэг суларсан байна. Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар ам. доллар 1992.78 төгрөгтэй тэнцэж байна.

 Хаанбанк  нэг ам.долларыг 1987 төгрөгөөр худалдан авч, 1997 төгрөгөөр борлуулж байв. Харин Найман шарга зах дээр  нэг ам. долларыг  1992 төгрөгөөр  худалдан авч, 1996 төгрөгөөр борлуулж байна. Тус зах дээр юанийг 313.50 төгрөгөөр худалдан авч, 314.50 төгрөгөөр худалдаж байв.  Харин рублийг 32.70 төгрөгөөр борлуулж байна.

 Б.Заяа   

Холбоотой мэдээ