Мөсний баяр хойшлогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-24 20:15:46

"Түйн голын жавар-2017" мөсний баяр энэ сарын 28-нд болох талаар бид мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр аймгийн Засаг даргын захирамж гарч, ханиад томууны дэгдэлт их байгаатай холбоотой олон нийтийн арга хэмжээг ирэх сарын эхэн хагас хүртэл хориглолоо.

Захирамжийн дагуу "Түйн голын жавар" мөсний баяр тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Мөн ойрын хугацаанд гарахаар байсан үзвэр, кино бусад арга хэмжээнүүд ч цуцлагдсан байна.

                                                                                                                      Б.Мөнхзул

Холбоотой мэдээ