Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-01-23 17:56:40

 Нэгдүгээр сарын  25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 26, 28-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 25, 27-нд ихэнх нутгаар, 26, 28-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Энэ сарын 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Холбоотой мэдээ