Сайхандулаан суманд 1000 гаруй адуу отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-23 17:26:39

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт алаг тарлан цастай, хүйтний эрч сул сайхан өвөл болж байна.

Өвөл өнөтэй болж байгаа ч Дундговь аймгийн  Сайнцагаан, Цагаандэлгэр,  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Баян сумаас 4000 гаруй  мал отроор өвөлжиж байгаагийн 1000 гаруй нь адуун сүрэг байна.

“Ноднин  манай суманд гадны аймгийн 3000 гаруй адуу  отроор өвөлжиж  бэлчээр  талхалж байсан. Энэ өвөл мөн л бэлчээр талхлагдах аюул нүүрлэж болзошгүй” байна хэмээн сумын Засаг дарга Б.Эрдэнэжаргал ярив.

Уг нь сумын ИТХ-аар гадны аймаг, сумын малыг өвөлжүүлэх тохиолдолд малыг хонин толгойд шилжүүлж нэг хониноос 100-150 төгрөгийн төлбөр авч  байхаар тогтоол баталсан боловч зарим нөхцөл шалтгааны улмаас хэрэгждэггүй  аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ