НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх асуудлаарх тусгай уулзалт Хятадад болно

Дэлхийд | Байгаль орчин
dorjkhand@montsame.mn
2017-01-23 14:42:02

БЭЭЖИН. /Xinhua/. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх асуудлаарх тусгай хурал энэ оны есдүгээр сард Хятадад болно.

Хятад улсын Ойн аж ахуйн газрын дэд дарга Жан Ёнлигийн мэдэгдсэнээр, есдүгээр сарын эхнээс сарын дунд үе хүртэлх хугацаанд Өвөр Монголын Ордос хотод болох цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын тусгай хуралд 195 улсын 1400 орчим төлөөлөгч оролцох ажээ.

Газрын доройтлыг сааруулах, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, газрыг нөхөн  сэргээх зэрэг асуудлыг уг уулзалтын үеэр хэлэлцэх аж.

Дэлхийн хэмжээнд жилд 12 сая га газар цөлжилтөд нэрвэгддэг байна.
Хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлсийн улмаас цөлжилт хурдацтай хүрээгээ тэлж байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ