Тархины гэмтлийн мэс засалд дэвшилтэт төхөөрөмж ашиглаж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДГССҮТ нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөө ашиглаж эхэллээ.
Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалснаар үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай.
0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг буцаан тавих боломж бүрдэж байгаа нь хүүхдийг цаашдаа гэмтэж бэртэхээс сэргийлэх, өөрийн ясаар эргүүлж нөхсөнөөр яс дахин бороолж гавлын ясны бүтэц сэргэх бүрэн боломжтой юм.
Уг багажийг ашиглахаас өмнө гавлын ясыг хэсэгчлэн авч, буцаан тавих боломжгүй байсан бөгөөд өндөр өртөгт бүхий титан тороор нөхөх мэс засал хийдэг байв. Харин одоо өөрийн ясыг эргүүлэн тавих болсноор эдийн засгийн хэмнэлт болон эрүүл мэнд гоо сайхны том дэвшил гарсныг эмч мэргэжилтнүүд олзуурхаж байна.
Ж.Болор