Зөвшөөрөл авалүйгээр газар ашиглаж буй үйлдлийг таслан зогсоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-22 10:13:25

Дорноговь аймгийн Сайншанд сумын I, II, III.IV багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн газар ашиглаж байгаа нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад орон нутгийн төрийн захиргааны байгууллагаас газрын зөрчил, дутагдлаа арилгаж, газар чөлөөлөх талаар  хугацаатай мэдэгдэл, шаардлага  өгчээ.

Орон нутгаас тавьсан дээрх шаардлагыг тухайн иргэн биелүүлээгүй  тул Монгол Улсын Газрын тухай хуулийн дагуу сумын Засаг даргын "Газар албадан чөлөөлөх тухай" захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг нэгдүгээр сард ажиллаж зөрчлийг арилгуулсан байна.

Дээрх хугацаанд иргэн Д.Өлзийдэлгэр, Д.Наранцэцэг, Ц.Энх-Од нар зөрчлөө арилгаж, газраа чөлөөлжээ. Чөлөөлсөн газруудад орон нутгаас дахин төлөвлөлт хийж газрыг үр дүнтэй ашиглахаар төлөвлөсөн аж.

Дашрамд дурдахад Газрын тухай хуулийн 40.1.1,40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд зориулалтын дагуу  эзэмшилт газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газрын эзэмшлийг төр буцааж ашиглана гээд заасан байдаг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ