Нийт хадгаламжийн 50 хувь нь хөдөөгийн сумдад байршиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-01-19 18:21:33

Монголбанкны Сүхбаатар салбараас өнгөрөгч  2016 оны банкны салбарын ажлын үр дүн, дүгнэлт мэдээллийг танилцууллаа.

Сүхбаатар аймагт  таван банк үйл ажиллагаа явуулдаг. Аймаг дахь банкны нэгжүүдээс иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн өрийн үлдэгдэл оны эцэст 99,9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 6,1 тэрбум төгрөгөөр өссөн байна. нийт зээлийн үлдэгдлийн 55,2 хувь нь аймгийн төв Баруун-Урт суманд, үлдсэн хэсэг нь бусад сумдад олгосон байна. Харин чанаргүй зээлийн х эмжээ 2 тэрбум 558,1 сая төгрөгт хүрсэн нь мөн өмнөх оноос 2 тэрбум 81 сая төгрөгөөр өссөн байна. нийт чанаргүй зээлийн үлдэгдлийн ихэнх хувь буюу 69,2 хувь нь Голомт  банкинд байгаа бол хамгийн бага болох 0,4 хувь нь Капиталбанкинд тус тус байршиж байна.

Иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 41,2 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 8,5 тэрбумаар өссөн бол, аж ахуйн нэгж, иргэдийн харилцах дансны үлдэгдэл 24,4 тэрбум төгрөгт хүрч мөн өмнөх оноос 9,4 тэрбум төгрөгөөр өссөн байна.

“Нийт хадгаламжийн 50 хувь нь хөдөөгийн сумдад байршиж байгаа нь малчид, иргэд хуримтлалыг бий болгох явдал нэмэгдсэн гэдгийг тод илрэл. Хэдий хадгаламж болоод харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн ч бүх банкиуд алдагдалтай ажилласан. Энэ бол мэдээж улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаагийн улмаас бүх төрлийн худалдаа үйлчилгээний борлуулалт багассантай холбоотой...” хэмээн Монголбанкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр хэллээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ