2016 он түүхэн дэх хамгийн дулаан жил болж өнгөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-01-19 15:57:47

ВАШИНГТОН. /Prensa Latina/. 1880 оноос дэлхийн цаг агаарын байдлыг судлан бүртгэж эхэлснээс хойших хамгийн дулаан жил өнгөрсөн онд тохиосон гэж АНУ-ын Далай ба агаарын мандал судлалын газар мэдэгдлээ.

2016 онд дэлхийн хуурай газар ба далай тэнгисийн гадаргын температур XX зууны дундаж болох цельсийн 13.9 градусаас 0.94 хэмээр өндөр байжээ.

XXI зуун эхэлснээс хойш 2005, 2010, 2014, 2015 болон 2016 онд хамгийн  дулаан жилүүд болжээ.

Дэлхий даяар ингэж дулаарахад “Эль Нино" буюу далай-агаар мандлыг хамарсан цаг уурын үзэгдэл тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэдий ч "голлон нөлөөлсөн хүчин зүйл бол хүн төрөлхтөн хүлэмжийн хийг / CO2/ хэт их ялгаруулж байгаатай холбоотой” гэж судлаачид үзэж байна. 

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ